Woongjin

Моннидер ХХК нь 2002 онд байгуулагдсан бөгөөд “ОРГИЛ” үндэсний сүлжээ супермаркет болон бөөний төвүүдээрээ дамжуулан хэрэглэгчдэд хамгийн чанартай бүтээгдэхүүнийг зах зээлээс хямд үнээр түргэн, шуурхай хүргэхийг зорилт болгон ажилладаг.
Манай сүлжээ супермаркетууд Улаанбаатар хотод 11 салбар, орон нутагт 2 салбараар хэрэглэгчдэд үйлчилдэг бөгөөд орчин үеийн чанарын шаардлагад нийцүүлэн тоноглогдсон, худалдааны цогц үйлчилгээг үзүүлдэгээрээ давуу талтай юм.
Цаашид өөрийн хөрөнгөөр томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийг шинээр барьж, байгуулан ашиглалтанд оруулахаар хичээн ажиллаж байна.
Бид эрүүл ахуйн шаардлага хангасан буюу НААСР, ISO 9001, 9002 сертификатуудад нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг гадаад болон дотоодын үйлдвэрүүдээс нь шууд импортлон хэрэглэгчиддээ хүргэдэг.
Манай компани нь ашиг, сонирхлыг чухалчлахыг бус хэрэглэгчдийнхээ хүсэлт шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг чанартай, хямд үнээр түргэн шуурхай хүргэхийг илүүд үздэг. Үүний үр дүнд өдрөөс өдөрт манай “ОРГИЛ” сүлжээ супермаркетаар үйлчлүүлэгчдийн тоо өсөж байгаа нь бидний бахархал юм.
ОРГИЛ ӨӨД ХАМТДАА Дэлгэрэнгүй мэдээллийг: www.orgil.mn
Манай компанийн 2 дах бизнес бол худалдаа үйлчилгээний салбарт супермаркет бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор монголын зах зээлд өөрийн “оргил” нэртэй бөөний төв, супермаркетын сүлжээгээрээ дамжуулан өөрийн импортын бараа бүтээгдэхүүн болон дотоодын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж байна.
“ОРГИЛ” хүнсний сүлжээ нь улаанбаатар хотын хэрэглэгчдийн дунд өндөр байр суурь эзэлдэг, одоогоор 11 салбар супермаркет болон бөөний төвүүд ажиллаж байна. Бид бараа бүтээгдэхүүнийг хямд үнийн баталгаатайгаар худалдаалахаас гадна хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд технологийн дагуу хадгалах, тээвэрлэх үйлчилгээг үзүүлдэг. Мөн хөдөө орон нутагт борлуулагч агентуудаараа дамжуулан өөрийн импортын бүтээгдэхүүнийг
Одоогоор манай “сээкл” ххк-д 1000 гаруй ажилчид албан хаагчид санхүү, маркетинг, хүний нөөц,үйчилгээний ажилтанууд, борлуулалтын хэлтэсүүд болон салбар дэлгүүрүүдэд ажиллаж байна.
“СЭЭКЛ” ХХК нь монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллага бөгөөд монгол улсын засгийн газар, мүхаүт-с зохион байгуулдаг шилдэг аж ахуй нэгж шалгаруулах арга хэмжээний топ-100 компанид 6 жил дараалан шалгарсан.
Бидний амжилтыг хамтдаа бүтээлцэж буй үйлчлүүлэгчид, нийт түншүүддээ талархал илэрхийлье
Манай компани нь 2007 онд хамгийн сүүлийн үеийн технологиор 8000м2 агуулахыг олон улсын стандартын дагуу барьж байгуулсан билээ. 2018 он 35м2 агуулахыг EDEKA группын технологиор барьсан. Уг том агуулахуудын тусламтайгаар бид дотоод болон гадны харилцагч нараас бараа бүтээгдэхүүнийг стандартын дагуу хүлээн авч хадгалж байгаа. Уг агуулах маань 100 гаруй хүний ажлын байраар хангадаг ба ажилчид маань дарааллын дагуу он, сарын зөв байрлал, хадгалалтын стандартын дагуу байршуулж мэдээллийг хөтөлж түгээлтэнд бэлтгэдэг.
Бараа түгээлтийн баг 40 гаруй машинтайгаар хүргэлтийн ажлыг гүйцэтгэдэг.